Төв аймгийн Лүн сумын ЭМТ-ийн эмч, сувилагчид биеийн байдал маш хүнд байсан эхэд гэрт нь яаралтай хагалгаа хийж, амь насыг аварчээ

Төв аймгийн Лүн сумын ЭМТ-ийн эмч, сувилагчид биеийн байдал маш хүнд байсан эхэд гэрт нь яаралтай хагалгаа хийж, амь насыг аварчээ

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг Лүн сумын төвөөс 15 км зайд, цас зудтай малчин айлд очин их хэмжээний цус алдаж байгаа, биеийн байдал маш хүнд, шокийн байдалтай байсан эхэд гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж амь насыг аварчээ.

Тус хагалгааг Төв аймгийн Лүн сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор, мэдээгүйжүүлгийн эмч Г.Баторгил, Эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, Мэдээгүйжүүлгийн сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүх-Очир нарын мэс заслын баг, 103 диспетчер сувилагч М.Өнөцацрал нар ажилласан байна.