Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэлгийг тэтгэлэг төлөгчийн орлогод нийцүүлэн тогтоохоор заасан

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэлгийг тэтгэлэг төлөгчийн орлогод нийцүүлэн тогтоохоор заасан

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Сэтгэц болон оюуны бэрхшээлтэй хүмүүс гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох, хүүхэд үрчилж авах эрхийг нь хориглосон хэвээрээ байна. Нөхцөл байдлыг хэрхэн үнэлж оруулж ирээд байна вэ.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч халамжилж үлдсэн тохиолдолд тэтгэлгийн хэмжээг бусад хүүхдүүдийнхээс ялгамжтай байдлаар тогтоож байгаа юу? 

ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар: -Энэ хуулийн төслийг ялгаварлан гадуурхалтаас ангид байх зарчмын хүрээнд боловсруулсан. Харин гэрлэхэд харшлах нөхцөлүүдийг зааж өгсөн байгаа. Хэн нэг нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол гэрлэхийг хориглож байгаа. Монгол хүний удмын сан, генийн аюулгүй байдалтай холбоотой учраас удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол хориглож байгаа. Мөн үүрэг хүлээх чадваргүй гэж үзээд гэрлэхийг хориглохоор заасан байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэлгийг амьжиргааны баталгаажих түвшингээр тогтоохоо болиод хүүхдийн хэрэгцээ шаардлага, онцлог, тэтгэлэг төлөгчийн орлогод нийцүүлэн тогтоохоор заасан.