“Ухаа худаг цахилгаан станц” нэг зуун сая квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа

“Ухаа худаг цахилгаан станц” нэг зуун сая квт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа

“Ухаа цахилгаан станц” 2025.11.25-ны өдрийн 10:27 минутад нэг зуун сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа.

Монгол инженерүүд бүтээсэн “Ухаа худаг цахилгаан станц” 2011 оны 9-р сард “Энержи Ресурс” ХХК ашиглалтад оруулсан уг бүтээн байгуулалтад дотоодын 120 орчим компанийн 1,500 гаруй хүн гар бие оролцож байжээ. Ухаа Худагийн Цахилгаан станц нь усны тэг хэрэглээтэй, хуурай хөргөлтийн системтэй, говь нутгийн онцлогт тохирсон шинэлэг технологитой гэдгээрээ давуу талтай. Гол онцлог гэвэл дан Монгол инженерүүд байгуулсан анхны цахилгаан станц юм. Мөн Монголын бусад цахилгаан станцууд усны хөргөлттэй байдаг бол Ухаа худагийн станц говийн нөхцөлд тохируулсан хуурай хөргөлтийн системтэй учир усны хэрэглээ тэг байдаг. Цаашлаад төвөөс алслагдсан Өмнөговийн Цогтцэций сумыг 15 дахь жилдээ 24 цагийн эрчим хүчээр тасралтгүй хангаж буй юм.