"Physical Asia" шоу нэвтрүүлэгт БНСУ-ын баг түрүүлж, Монголын баг хоёрдугаар байр эзэлсэн билээ. Мөн энэхүү шоуны оролцогч, Австралийн баркоур тамирчин Доминик Ди Томассо Монголд ирээд буй. Тэрбээр "Говь" кашмерийн сурталчилгаанд тоглосон бөгөөд зургууд нь өчигдөр албан ёсоор цацагдсан байна. Түүний хувьд өөрийн инстаграм хуудастаа 3.7 сая дагагчтай томоохон инфлүүнсэр билээ.