Говь-Алтай аймгийн Алтай суманд тог цахилгаан тасардгийн улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид утасныхаа гэрэлд хичээллэж байна.
Энэ талаар Говь-Алтай аймгийн Алтай сумын сурагч, "Би 24 цагийн турш тоггүй суманд амьдардаг. Намайг төрөхөд л тоггүй угтсан. Орой тог унтармагц гэр орны амьдрал лааны гэрэлд үргэлжилнэ. Хичээл хийхдээ утасны жижиг гэрэл л миний ширээний ламп болдог. Заримдаа үүлтэй үед нарны зай цэнэглэгдэхгүй. Ийм нөхцөлд амьдарч, суралцаж байгаа олон хүүхдүүд бий. Тэд шантрахгүй, өдөр бүр мөрөөдлийнхөө төлөө хичээж байгаа. Би ч тэдний нэг нь. Бидэнд гэрэл дутагдаж болох ч мөрөөдөл дутагдаагүй. Хэн нэгэнд энэ дуу хоолой хүрч, бидний ирээдүй арай гэрэлтэй болох өдөр ирнэ гэж найдаж байна" гэжээ.