Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр буюу энэ долоо хоногийн Бямба гарагаас эхлэн Х:23 Сүхбаатарын талбай-Скай Резорт чиглэлд нийтийн тээврийн автобус үйлчлэхээр болжээ.
Ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр тус чиглэлд автобус явах юм байна. НТБГ-аас "Автобусны цагийн хуваарь болон бусад мэдээллийг удахгүй хүргэх болно" гэв. Цанын баазын чарганы болон бусад үйлчилгээ нээгдсэн байна. Өнгөрсөн онд Скай резорт цанын бааз руу том хүн 1,000, хүүхэд 500 төгрөг төлж, нийтийн тээврийн автобусаар зорчиж байсан билээ.