МУБИС-ийн оюутнууд "Алтан үзэг" наадамд "Өр зээлээр тэтгэгдсэн, өсвөрийн жүдочид" мультмедиа төрлөөр оролцож байна

МУБИС-ийн оюутнууд "Алтан үзэг" наадамд "Өр зээлээр тэтгэгдсэн, өсвөрийн жүдочид" мультмедиа төрлөөр оролцож байна

МУБИС, МУИС, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн "Сэтгүүлзүйн тэнхим" хамтран сэтгүүлч мэргэжлээр их, дээд сургуульд суралцдаг оюутнуудын шилдэг бүтээл шалгаруулах “Алтан Үзэг” улсын наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 

Тэгвэл Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнууд "Breaking Burden team" Алтан үзэг наадамд "Өр зээлээр “тэтгэгдсэн” өсвөрийн жүдочид" мультмедиа төрлөөр оролцож байгаа аж. Тэд тамирчны ялалт хямдхан олдоогүй гэдэг үгийг санхүүгийн бэрхээр үүрч яваа “бяцхан” тамирчид ирээдүйнхээ, хүсэл мөрөөдлийнхөө төлөө эцэг эх, ар гэрийнхнийгээ санхүүгийн “дарамт”-д оруулж байгааг энэхүү бүтээлээрээ илэрхийлэхийг зорьсон байна. Тус бүтээлийг ЭНД ДАРЖ үзнэ үү.