МИАТ компанийн төлөөлөгч Б.Энхбат Сөүл хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгджээ

МИАТ компанийн төлөөлөгч Б.Энхбат Сөүл хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгджээ

БНСУ-ын нийслэл дэх МИАТ компанийн төлөөлөгч Б.Энхбатад Сөүл хотын захиргаа “Хүндэт иргэн” шагналаа хүртээлээ.

Хоёр улсын аялал жуулчлал, агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр нийслэлийн иргэдийн харилцаа холбоог бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ийнхүү өргөмжилж байгаагаа хотын захиргаа онцлон тэмдэглэжээ. Б.Энхбат нь МИАТ компанийн төлөөлөгчөөр тус улсад олон жил ажиллаж, хоёр орны хоорондын агаарын тээврийн тогтвортой ажиллагааг хангах, зорчигчдын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн харилцан аялал жуулчлалыг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн байна.  Сонирхуулахад манай улсаас энэ өргөмжлөлийг 2023 онд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүртэж байв.