Хан-Уул дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан "Богдхан" уулын хишиг барилдаан маргааш Бөхийн өргөөнд 11:00 цагаас эхэлнэ.
Тус барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх барилдах бөгөөд Дэвжээ.мн бүртгүүлэх боломжтой байна. "Богдхан" уулын хишиг барилдаан сүүлд 2020 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд тухай үед Улсын харцага цолтой байсан О.Хангай түрүүлж, аймгийн арслан Э.Мөнхбаатар үзүүрлэж байжээ.