"Төгөглдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын V ураалдаан"-ы гала тоглолт Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрын тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа

"Төгөглдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын V ураалдаан"-ы гала тоглолт Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрын тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаагийн нэрэмжит “ТӨГӨЛДӨР ХУУР, ЧАВХДАСТ ХӨГЖИМЧДИЙН УЛСЫН V УРАЛДААН”-ы гала тоглолт Улсын Дуурь, Бүжгийн эрдмийн театрын тайзнаа амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх МУСГЗ Б.Сэргэлэн хүргэсэн ба ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам тоглолтыг нээн үг хэлж, шагнал гардууллаа.

Уралдааны төгөлдөр хуурын төрөлд:

Нэгдүгээр байр - Ж.АРИУНЗАЯА

Хоёрдугаар байр - А.МАНДАЛНОРОВ

Гуравдугаар байр - Г.МЭРГЭНШАГАЙ

Тусгай шагнал - А.Мандалноров - Улсын Филармонийн нэрэмжит шагнал

Тусгай шагнал - Т.Марал - МУГЖ С.Саяанцэцэгийн нэрэмжит шагнал

Тусгай шагнал Ж.Азжаргал - МУК-ийн нэрэмжит шагнал

Уралдааны утсан хөгжмийн төрөлд

Нэгдүгээр байр - Б.БИЛГҮҮН

Хоёрдугаар байр - О.УРАНГОО

Гуравдугаар байр - Э.ХУЛАН

Тусгай шагнал - Т.Есүй - Улсын Филармонийн нэрэмжит шагнал

Тусгай шагнал - А.Хантөр - МУК-ийн Утсан хөгжмийн тэнхимийн нэрэмжит тусгай шагнал тус тус хүртэж шагналаа гардан авлаа.

Мөн уралдааны Гран-При шагналтнуудад Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн театрын нэрэмжит шагналыг театрын удирдлагууд гардуулан өглөө.

Тоглолтод тус уралдааны шагналтнууд болон Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Удирдаач Б.Батбаатар, Удирдаач Б.Анар, УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Б.Эрдэнэтуяа, МУСТА Б.Энхнаран, МУСТА Б.Батжаргал нар оролцон С.Гончигсумлаа агсны шилдэг бүтээлүүдээс дээжлэн толилууллаа.

Уралдааныг зохион байгуулахад хамтран ажилласан байгууллагууд болох

- Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр,

- Улсын Филармони,

- Монгол Улсын Консерватор,

- Монголын Урлагийн Ажилтны холбоо,

- Монголын Хөгжмийн Зохиолчдын холбооны нийт хамт олонд талархал дэвшүүлье.

 

 




Өнөөдөр үхэр өдөр

37 минутын өмнө