Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Алдар спорт хороо, Залуу ноёд групп, ЗХ-ний 034-р анги, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат хоёр дахь удаагаа түрүүллээ.
Харин Увс аймгийн Давст сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Ажнай Корпораци, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэв. Улсын заан С.Сүхбат өнгөрсөн жил Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж байсан юм. Их шөвөгт аймгийн арслан Д.Батбаяр, У.Батцоож нар шалгарчээ.
ВИДЕО: