“Physical Asia” тэмцээнийн Австралийн багийн оролцогч Дом Томассо Монголд өнөөдөр ирнэ

“Physical Asia” тэмцээнийн Австралийн багийн оролцогч Дом Томассо Монголд өнөөдөр ирнэ

"Physical Asia" шоу нэвтрүүлэг өнгөрсөн долоо хоногт цацагдаж дууссан. Улмаар БНСУ-ын баг түрүүлж, Монголын баг хоёрдугаар байр эзэлсэн билээ. 

Уг нэвтрүүлгийн БНСУ-ын багийн гишүүн, үндэсний бөхийн тамирчин Жан Ин Шил Монголд ирээд байгаа. Тэгвэл энэ нэвтрүүлэгт Австралийн багт багтаж оролцон, олны анхаарлыг татаад байсан баркоур хийдэг Дом Томассо Монголд ирж байгаа аж. Түүний хувьд Токиогоос Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монголд ирж байгаа талаараа өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцжээ.