Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан болж үргэлжилж байна.
Энэхүү барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл нарын 128 бөх зодоглож байгаа билээ. Тэгвэл барилдааны нэгийн даваанд Улсын заан М.Лхагвагэрэл Сумын заан Д.Мөнхтулгад өвдөг шороодлоо. Д.Мөнхтулга нь Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын арслан Ц.Бямба-Отгон нарыг давж, олныг шуугиулаад байсан билээ.