Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан 13 цагт эхэлнэ. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай болон арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва тэргүүтэй 128 бөх барилдахаар бүртгүүлжээ. Дархан аварга Н.Батсуурь, арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай нар энэ удаагийн барилдааныг өнжихөөр болжээ.
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших "Төрийн сүлд" -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, "Үндсэн хууль"-иуд зэрэг бай шагнал гардана.