"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар "Audit awaeness champion" шагналын эзэн болжээ

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар "Audit awaeness champion" шагналын эзэн болжээ

Олон Улсын Дотоод Аудиторуудын Институт (IIA)-ын Монгол Улс дахь албан ёсны салбар байгууллага, Монголын Үндэсний Дотоод Аудиторын Холбооноос жил бүр зохиогддог “Дотоод аудиторуудын форум” болж, дотоод аудитын шилдэг нэгж, аудиторуудыг шалгарууллаа.

Энэ удаагийн нэгдсэн форумд Монгол Улсын хэмжээнд дотоод аудитын үйлажиллагаа явуулж буй 130 байгууллагын 450 гаруй аудитор, мэргэжилтэн оролцсон бөгөөд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газар "AUDIT AWARENESS CHAMPION" шагналын эзэн боллоо. 

Тус газар нь 2025 онд дотоод аудитын үйл ажиллагааг шинэчлэх, нэгдлийн хэмжээнд дотоод аудитын үнэ цэн, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Дотоод аудит үнэ цэнийг бүтээнэ” уриан дор 4 чиглэлийн 56 арга хэмжээг санаачлан, үе шаттай хэрэгжүүлээд байна.

Тухайлбал, мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг нэг мөр болгох “Дотоод аудиторын ёс зүйн код”-ыг батлан мөрдүүлж, нэгдлийн компаниудын дотоод аудиторуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээ, “Audit Talk” уулзалтуудыг зохион байгуулж, салбарын хөгжлийн цаашдын хэрэгцээ, чиглэлийг тодорхойлсон “Судалгааны эмхэтгэл” боловсрууллаа.