НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 112 иргэн эмнэлгийн тусламж авсан

НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 112 иргэн эмнэлгийн тусламж авсан

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс угаарын хийн хордлогын мэдээллийг гаргажээ.

Тус мэдээллээр 2025.11.11-2025.11.24 хүртэлх 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 112 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Хордлого бүртгэгдсэн газрыг байршлаар нь авч үзвэл, СХД, ЧД, БЗД, СБД, ХУД-ийн нутаг дэвсгэрт бүртгэгдсэн байна. Иймд иргэдийг хур тунадастай өдрүүдэд яндангаа авахгүй байх, өрхөө бүтээхгүй байхыг албанийнхан анхааруулж байна.