Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ Улаангом зах” шатаж байна гэх дуудлага өнөөдөр /2025.11.25/ өглөөний 08:23 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу 56 алба хаагч, найман нэгж автомашин, техник хэрэгсэлтэйгээр очиход 42×64 метрийн хэмжээтэй хоёр давхар сендвичэн хийцлэлтэй худалдааны төвийн II давхарт гал түймэр гарсан байжээ. Иймд унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл тус галын тархалтыг 13:31 минутад зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар мэдээлэв. Тус захад 280 гаруй иргэн талбай түрээсэлж, үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тэдний хохирлыг төр барагдуулах шаардлагатай хэмээн тэд үзэж буй. Улмаар аймгийн удирдлагууд талбай түрээслэгч иргэдтэй уулзсан байна.