Хууль бус ангийн зөрчлүүдэд 369 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

Хууль бус ангийн зөрчлүүдэд 369 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Нийслэлийн хэмжээнд 135 иргэн зөрчил гаргажээ.

Тэд нийт 515 бодгаль агнуурын амьтан болон тэдгээрийн гаралтай эд эрхтнийг хууль бусаар агнах, барих, дагалдах баримт бичиггүйгээр тээвэрлэх, худалдан борлуулах, худалдан авах зөрчил гаргасан аж. НБОГ-ын хяналт шалгалтын үеэр 112 удаагийн үйлдлээр хураагдсан 287 тарвага, тэдгээрийн эд эрхтэнг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд устгуулахаар шилжүүлсэн. 222 бодгаль амьтан, гаралтай эд эрхтний материалыг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд хүргүүлжээ. З

өрчил гаргасан иргэдэд нийт 50,100,000 төгрөгийн торгууль, Байгальд учруулсан хохиролд 369,207,800 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор нэг бодгаль монгол тарвагын экологи-эдийн засгийн үнэлгээг 410,000 төгрөгөөр тогтоосон. Холбогдох хууль журмын дагуу энэ үнэлгээг хоёр дахин өсгөж тооцон нөхөн төлбөр авдаг. Амьтны тухай хуулиар тарвага, зурам болон тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог. Уг заалтыг зөрчсөн тохиолдолд иргэнийг 300,000 төгрөгөөр торгож, дээр нь 820,000 төгрөгийн нөхөн төлбөр тооцдог.