Ахмад шүүгч С.Оюунчимэийг Гавьяат хуульч цол, тэмдгээр шагналаа

Ахмад шүүгч С.Оюунчимэийг Гавьяат хуульч цол, тэмдгээр шагналаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ахмад шүүгч С.Оюунчимэгийг 2025 оны аравнэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат хуульч цол, тэмдгээр шагналаа. 

Ахмад шүүгч С.Оюунчимэг нь 1982 онд 10 жилийн сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1984 онд ХЦДС, 1995 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2013 онд МУИС-ийг хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн.

Тэрээр 1985-1992 онд Нийслэл дүүргийн шүүхэд бичиг хүргэгч, нарийн бичгийн даргаар

  • 1995-1996 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд орлон шүүгч,
  • 1996-2006 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүгч,
  • 2006-2013 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгч,
  • 2013-2015 онд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч,
  • 2015-2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч,
  • 2016 оноос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сараас гавьяаны амралтад гарсан.

Ахмад шүүгч С.Оюунчимэг нь Шүүхийн байгууллагад тасралтгүй 36 жил үүнээс шүүгчээр 32 жил ажилласан бөгөөд хамт олныхоо дунд нэр хүндтэй, шүүгчийн ёс зүйг чанд сахин эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй, нягт нямбай, шүүн таслах ажлын туршлагатай, хууль хэрэглэх ур чадвар өндөртэй, хууль, шүүхийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байсан чадварлаг ахмад шүүгч юм.