Яг одоогийн байдлаар Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Булган аймагт цас орж байна

Яг одоогийн байдлаар Дундговь, Дорноговь, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Булган аймагт цас орж байна

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.11.23/ 12:35 цагийн байдлаар Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Архуст, Баян, Баянчандмань, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баянцогт, Борнуур, Бүрэн, Дэлгэрхаан, Жаргалант, Заамар, Зуунмод, Лүн, Мөнгөнморьт, Өндөрширээт, Сэргэлэн, Говьсүмбэр аймгийн Баянтал суманд 7-9 м/с явган цасан шуургатай, Шивээговь, Сүмбэр сум цастай байна.

Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хулд цас, Сайнцагаан сум цас тогтсон, Дорноговь аймгийн Айраг, Иххэт, Дэлгэрэх, Өмнөговь аймгийн Булган, Хэнтий аймгийн Баян-Овоо, Мөрөн, Дадал, Сүхбаатар аймгийн Мөнххөөн, Уулбаян, Асгат, Эрдэнэцагаан, Булган аймгийн Булган, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдад цас орж байна.

Тиймээс малчид, иргэд, тээвэрчид та бүхэн хол, ойрын замд гарахаас зайлсхийж, мэргэжлийн байгууллагаас өгч байгөа заавар, завлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас уриалж байна.




Өнөөдөр бич өдөр

10 цагийн өмнө