Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Алтан од” одон гардлаа

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг “Алтан од” одон гардлаа

Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар тус холбооны дээд шагнал болох “Алтан Од” одонг 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багт хүртээхээр шийдвэрлэсэн.

Мөн Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хэрлэнг шагнахаар болжээ. Тэгвэл тус шагналыг албаныхан өнөөдөр гардуулсан байна. МҮОХ-ны дээд шагнал "Алтан Од" одонг биеийн тамир, спортыг хөгжүүлэх, олимпын хөдөлгөөнийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан тамирчин, дасгалжуулагч, спортын зүтгэлтнүүдэд олгодог уламжлалтай.