Төв аймагт гарсан хээрийн гал түймэрт долоон га талбай өртжээ

Төв аймагт гарсан хээрийн гал түймэрт долоон га талбай өртжээ

Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Хөндлөн булаг” гэх газарт хээрийн гал түймэр гарчээ.

Гал түймрийн дуудлагыг аравдугаар сарын 6-ны 18:11 цагт хүлээн авсан байна. Тус газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 140 км, сумын төвөөс хойд зүгт 50 км, Багануур дүүргээс хойд зүгт 43 км зайд оршдог байна. Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид очиж, гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулжээ. Алба хаагчид 20:16 цагт галыг цурамд оруулж, 22:45 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт долоон га талбай өртжээ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө