Улаанбаатарт цас орохгүй, 4 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 4 градус хүйтэн байна

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна. 

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багатар үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -9...-14 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -2...-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө