Сүргээсээ үлдсэн хун шувууг Увс аймгийн байгаль хамгаалагч авран хамгаалжээ

Сүргээсээ үлдсэн хун шувууг Увс аймгийн байгаль хамгаалагч авран хамгаалжээ

Гэмтлийн улмаас нүүдлийн шувуудтай цуг буцаж чадаагүй үлдсэн хун шувууг Увс аймгийн Өмнөговь сумын байгаль хамгаалагч авран хамгаалсан талаар Монцамэ агентлаг мэдээллээ. 

Тодруулбал, өнгөрсөн сарын 28 /2025.10.28/-ны өдөр Өмнөговь сумын Байгаль хамгаалагч М.Мижиддорж, тус сумын ЗДТГ-ын нярав М.Амарсайхан нар тус сумын Хар ус нууранд сүргээсээ ганцаар үлдсэн хун шувууг авран хамгаалах арга хэмжээг авсан байна. Гэмтсэн хун шувууг Ховд аймгийн Дөргөн суманд хүргэж Хар ус нуурын Тусгай хамгаалалттай газар нутгийн "Агваш" арлын хэсгийг хариуцсан байгаль хамгаалагч Л.Бэлэгдэмбэрэлд хүлээлгэн өгчээ. Ингэснээр хунг Хар ус нуурын тохойд тавин усан орчинд нь өвөлжүүлэх арга хэмжээг авсан байна.