МАН-ын бүлэг яг одоо ээлжит бусаар Төрийн ордонд хуралдаж байна. Тодруулбал, 2026 оны төсвийн төслийг дагасан хууль тогтоомжуудаар УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас МАН-ын бүлэг 14.00 цаг хүртэл завсарлага авсан. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Улсын төсвийг нэлээн нягт хэлэлцэж, тооцоо судалгааг харж батлах ёстой. Тиймээс дагасан хууль тогтоомжуудаар завсарлага хүсч байна" гэлээ. Үүнтэй холбоотойгоор уг хоёр асуудалд нэгдсэн байр суурьтай болохоор МАН-ын бүлэг яг одоо хуралдаж байгаа аж.