УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.11.06/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон. Хэлэлцүүлгийн эхэнд МАН-ын бүлгээс завсарлага хүслээ.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Улсын төсвийг нэлээн нягт хэлэлцэж, тооцоо судалгааг харж батлах ёстой. Тиймээс дагасан хууль тогтоомжуудаар завсарлага хүсч байна" гэлээ. Хуралдаан даргалагч, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж МАН-ын бүлэгт 14.00 цаг хүртэл завсарлага өгснөөр чуулганы хуралдааныг завсарлуулав.
ВИДЕО: