Монгол Улсын иргэн О.Батхүүгээс ирүүлсэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдөл ирүүлснийг хэлэлцсэн хэлэлцэж, Иргэдээс гаргасан өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудалтай холбогдох хуулийн биелэлтийг хянан шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
Байнгын хорооны тогтоолын төсөлд уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Р.Батболд, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, П.Мөнхтулга, Ч.Номин, Б.Түвшин, Да.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тусгасан. Тэгвэл уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болно.