УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдлийг өнөөдөр Өргөдлийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, "УИХ-ын гишүүнээс буусны дараа цалингийн тэтгэмжийг 2024 онд өгдөг болсон юм байна. Өмнө нь зургаан сараар олгодог байсан. Гишүүд илүү эрхтэй хүмүүс биш. Илүү ачаа үүрэх ёстой, илүү хариуцлага үүрэх ёстой хүмүүс. Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллахдаа ард түмнийхээ төлөө, улс орныхоо төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй чөмгөө дундартал зүтгэнэ гэж амлаж байгаад иргэдийн сонголтыг авдаг. Энэ амласан амлалтаа биелүүлэх ёстой. Ингэснийхээ төлөө илүү эрх эдлэх гээд байх нь зохимжгүй байх. Иймд иргэдийн гаргаж байгаа саналыг би дэмжиж байгаа. Иргэдтэйгээ адилхан эрхтэй байя. Хэн ч тулгаж байгаад гишүүн болгоогүй. Өөрсдөө дурлаж гишүүн болчхоод илүү эрх илүү хангамж эдэлмээр байна гэх нь зохимжгүй. Бид хууль тогтоолын төсөл санаачлах, хэрэгжилтэд хяналт тавих төсөв бий. Энэ хүрээнд л үйл ажиллагааг явуулсан нь зөв байх. Их хурлын гишүүн байх нь эрх ямба биш. Үүрэг хариуцлага. Үүнийг анхаарч ажиллая" гэлээ.
ВИДЕО: