М.Бадамсүрэн: Иргэдэд гурван сараар, УИХ-ын гишүүнд 12 сараар тэтгэмж олгож байна. УИХ-ын гишүүд гэхээр өөр байх ёстой юм уу

М.Бадамсүрэн: Иргэдэд гурван сараар, УИХ-ын гишүүнд 12 сараар тэтгэмж олгож байна. УИХ-ын гишүүд гэхээр өөр байх ёстой юм уу

УИХ-ын гишүүний тэтгэмжийн заалтыг хүчингүй болгох өргөдлийг өнөөдөр Өргөдлийн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, "Энэ хуулийн заалтыг хүчингүй болгох саналыг бүрэн дэмжиж байгаа. Энэ талаар бараг өөрсдөө хууль санаачилсан бол илүү нэр цэвэр байх байж. Энд ажлын хэсэг байгуулагдах шаардлагагүй гэж үзэж байна. Ийм тодорхой асуудал дээр юуг нь судалж ажлын хэсэг байгуулах юм. Энд шийдэхгүй бол Үндсэн хуулийн цэцэд ахин хандаж магадгүй. Хэрвээ тийм асуудал гарвал өмнө нь тэтгэмж авсан хүмүүс яах вэ гэдэг асуудал үүснэ. Цэргийнхэн 36 сарын тэтгэмж авдаг ч биднээс өөр. Яагаад гэвэл тэд 24 цагийн бэлэн байдалд байдаг. УИХ-ын гишүүд бол өөр. Иймд нийгмийн даатгалаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан 24 сараас дээш ажилласан бол 40-75 хувиар эсвэл сүүлийн 9 сарын дунджаар төлсөн даатгалтайгаа уялдуулан ажилд орох хүртэлх хугацаанд авдаг энэ зохицуулалттай адилхан явчихвал болохгүй юм юу байгаа байгаа юм. УИХ-ын гишүүд гэхээр арай өөр байх ёстой юм уу. Иргэдэд гурван сар гэчхээд, УИХ-ын гишүүнд 12 сар гээд өөр заахаар ямар ч хүн шударга бус гэж үзнэ л дээ" гэв.