УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцжээ.
Энэ талаар АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, "Ардчилсан намын бүлэг Монгол Улс Үндсэн хуулиа дээдлэн ажиллах ёстой гэсэн байр суурин дээр бат зогсох ёстой гэдгийг илэрхийлж байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн аравдугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг даган биелүүлж, хүлээн зөвшөөрч ажиллах нь зүйтэй гэдэг зарчмын байр суурь илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл АН-ын бүлэг УИХ Үндсэн хуулиа дээдлэн ажиллах нь зүйтэй, Цэцийн шийдвэрийг хүлээн звшөөрч ажиллах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. Х.Булгантуяа дэд даргын асуудал чуулганаар ямар томъёоллоор, яаж орж ирэхийг мэдэхгүй байна. Орж ирсэн үед нь АН-ын бүлгээс тодорхой байр суурийг илэрхийлж, ээлжит бусаар хуралдаад явна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: