Өчигдөр /2025.11.03/ 14.00 цагаас УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч хурлын ирц хүрээгүй тул хойшлуулжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд, нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болсон. Гэвч өчигдөр Ёс зүйн дэд хорооны хурлын ирц хүрээгүй тул хурлыг хойшлуулсан талаар тус хорооны дарга Б.Баярбаатар хэллээ.
ШУУД ҮЗЭХ: