“УИХ-ын гишүүнийг 4 жил шалгаж болохгүй” гэх С.Ганбаатарын саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнгүй

“УИХ-ын гишүүнийг 4 жил шалгаж болохгүй” гэх С.Ганбаатарын саналыг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.10.31/ хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Ганбаатарын боловсруулсан "Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах санал"-ыг саналыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 101 гишүүн санал хураалтад оролцсоноос дийлэнх олонх нь уг саналыг дэмжээгүй тул Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахгүй болсон юм. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийнх нь 4 жилийн хугацаанд хуулийн байгууллага шалгаж болохгүй" гэдгээр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг боловсруулж, өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлснийг Хууль зүйн байнгын хороо энэ сарын 15, 16-ны өдрийн хурлаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжсэн байдаг. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын зарим гишүүд "Хэрэг хийчхээд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана нуугдах нөхцөл байдлыг бий болгох гэж байна. Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгээд тухайн асуудлыг хэдэн жилээр хойшлуулж буй тохиолдол байгаа. Энэ бол ард иргэдийн дургүйцлийг асар ихээр хүргэж, парламентын нэр хүндийг унагах асуудал болно шүү" хэмээн шүүмжилсэн юм.