Хуваарийн дагуу өнөөдөр /2025.11.04/ УИХ-ын байнгын хороод хуралдаж энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар санал дүгнэлтээ гаргана.
Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийг, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан зэргийг хэлэлцэх аж.

