ҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2025.11.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болсон билээ.
Шүүхээс Т.Дүүрэнд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд алдаа гарсан, өмгөөлөгч нарын саналд дурдагдсан зарим зүйлсийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Прокуророос Т.Дүүрэнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм.