Улсын хилээр их хэмжээний допинг, сэргээшний төрлийн бодис оруулж ирэх гэж байсан гадаад улсын иргэний үйлдлийг илрүүлжээ.
ВИДЕО:
Тодруулбал, аравдугаар сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын агаарын боомтоор Станбул Улаанбаатарын чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Бүгд Найрамдах Турк улсын иргэн улсын хилээр Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын хориглосон жагсаалтад багтсан 13 нэр төрлийн 29 мянган таблетка 4100 ширхэг сэргээшний төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Илэрсэн бодисуудын зарим нь хүнд хэрэглэхийг хориглоно гэсэн анхааруулгатай, хүний эрүүл мэндэд ноцтой хор нөлөөтэй болох тогтоогдсон байна. Иймд улсын хилээр бусдын ачаа барааг зөөвөрлөхгүй байхыг сэрэмжлүүлж байна.