УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгээс Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулсан байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудын улсын дундаж цалин 2.5 сая төгрөг байна. Энэ бол нэмэгдлүүд орсон дүн. Монгол Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг байдаг. Гэтэл эрүүл мэнд, боловсролын салбарын дундаж цалин Монгол улсын дундаж цалингаас бага байна. Харин салбарын сайд нар нь ямар цалин, хангамж авдаг талаар мэдэхгүй байна. УИХ-ын гишүүд Монгол Улсынхаа дундаж цалингаар цалинждаг больё. Салбарынхаа дундаж цалингаар цалинждаг болбол цалин бусад асуудлыг сайн мэддэг болно гэсэн саналыг ч манай бүлгийн гишүүд хэлж байна. Нөгөө талд өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар хэлэлцлээ. Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт энэ оны 12 сарын 31 өдрөөр намууд мөрийн хөтөлбөрөө нийцүүлэх ёстой. Нийцүүлж дуусахаас өмнө нэр бүхий гишүүд тус хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Намууд төрөөс өгч байгаа санхүүжилтийн 50 хувиас хэтрэхгүй санхүүжилтийг улс төрийн нам өөрөө олох заалт бий. Гэтэл үүнийг өөрчлөхөөр төсөл өргөн бариад байна. Нам гэхээсээ илүү аж ахуйн нэгж шиг болсон МАН-ын орлого нь хуулийн шаардлагаас даваад байгаа болохоор хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Энэ бол зүйд нийцэхгүй, зарчимгүй шаардлага. Өнөөдрийн авлига хулгай улс төрийн намтай холбогддог” гэв.
ШУУД ҮЗЭХ: