Ж.Батжаргал: Багш нарын үндсэн цалинг 2.8 саяд хүргэх шийдвэр гарлаа

Ж.Батжаргал: Багш нарын үндсэн цалинг 2.8 саяд хүргэх шийдвэр гарлаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар багш, эмч нарын цалингийн нэмэгдэл болон халамж, тэтгэврийн нэмэгдлийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах улс төрийн шийдвэр гаргажээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2026 оны Улсын төсвийн хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын ажлын хэсгийн мэдээллийг сонсож, нийгэмд үүсээд буй цалин нэмэгдүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар судалж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Багш нарын үндсэн цалинг 2025 оны 11 сарын 1-нээс 2,8 сая болгох тооцооллыг хийлээ. Мөн эмч ажилтан нарын цалинг 2026 оны 1 сараас эхлэн 15 хувиар нэмэгдүүлэхээр боллоо. Цаашлаад ахмад настны тэтгэвэр, халамжийн тэтгэврийг инфляцтай уялдуулан 8.6 хувиар өсгөхөөр болсон. Эдгээр шийдвэрүүдэд шаардлагатай эх үүсвэрүүдийн тооцоо судалгааг хийж, 2026 оны төсөвт суулгалаа. Мөн Баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс ашиглагдаагүй байгаа орд газруудад олон улсын аудит оруулаад үр өгөөжтэй явуулахаар шийдвэрлэлээ” гэлээ.

Төсвийн байнгын хорооны дарга Х.ГанхуягЦалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл нь нийтдээ 1.1 их наяд төгрөг болж байгаа. Тиймээс бид нөгөө талдаа зардлаа 1.1 их наядаар бууруулах шаардлагатай болж байгаа юм. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бууруулна. Гэхдээ НД-ын сан, Нийгмийн халамжийн сан, ЭМД-ын сан, боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, эрүүл мэнд, боловсрол онцгой байдлын байгууллагын зардал, гадаад зээл, зээлийн хүүгийн зардал, гадаад зээл, тусламжаас санхүүжих урсгал зардал, хүүхдийн мөнгөнөөс танахгүй. Бусад бүх зардлыг 10-13 хувиар танана. Мөн УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардал, соёл, спорт, аялал, жуулчлалын салбарын татаас бууруулах гэх мэт тухайлсан зардлуудыг хасаж байгаа. Хөрөнгө оруулалтын зардлаас эрүүл мэнд, боловсролын салбараас бусад бүх салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулна. Шилжих хөрөнгө оруулалтын зардлыг 15 хувиар бууруулна. Ингэснээр 1.1 их наяд төгрөгийн орон зай гарч байгаа" гэв.

ШУУД ҮЗЭХ: