ШУУД: УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг шүүх хурал болж байна

ШУУД: УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг шүүх хурал болж байна

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа агсны хүү Ж.Гарьдад холбогдох хэргийг шүүх хурал яг одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна. 

ШУУД: 

Прокуророос Ж.Гарьдад Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 18.6-1 дэх хэсэг буюу мөнгө угаах гэсэн заалтаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Эргэн сануулахад, УБТЗ-ын дарга агсан Д.Жигжиднямаагийн төрсөн хүү Ж.Гарьд нь хахуулийн мөнгөнийгөө хэлбэрийг өөрчилж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо дөрөвдүгээр хороололд байрлах "Сити" зочид буудлын зургаан давхар барилгыг худалдан авсан байсан байдаг юм. /Энэ талаарх өмнө нь бэлтгэж байсан сурвалжилгыг хүргэж байна./

ВИДЕО: