Бусдын гарт амиа алдсан 16 настай охины хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг суллуулахаар гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл яллагдагч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүх хэлэлцээд яллагдагч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Э.Ган-Эрдэнийг бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон”, Э.Нандин-Эрдэнийг “эс үйлдэхүй”-ээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг.