УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,
- 1. Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний хүртээмж, чанар, эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, иргэдийн үүрч байгаа санхүүгийн ачаалалтай холбоотой асуудлаар мэдээлэл сонсох
- Танилцуулга мэдээлэл: Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд
- Д.Очирбат Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
- 2. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын гишүүдийн санаачилсан “Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд хийсэн шинжилгээ;
Танилцуулга мэдээлэл: Д.Амарбаясгалан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх
- 3. Багш нарын цалин нэмэгдүүлэх шаардлага болон ажил хаялттай холбоотой асуудлуудаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны бэлтгэсэн мэдээлэл сонсох;
Танилцуулга мэдээлэл: З.Цогтгэрэл Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн дарга
- 4. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ажлын хэсэг байгуулах;
- - Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль
- - Төрийн албаны тухай хууль
- - Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн талаар хэлэлцэх аж.