Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өнөөдөр /2025.11.03/ 14.00 цагаас УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж нэр бүхий гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаагийн гомдлын дагуу Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд, нэр бүхий сэтгүүлчдээс ирүүлсэн гомдлын дагуу Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсний асуудлыг хөндөх үеэр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан тул УИХ-ын гишүүн Д.Ганмаа Ёс зүйн дэд хороонд хандсан байдаг.