УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлж, Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн саналыг гаргав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ж.Батсуурь " Баасанжаргал, Ариунзаяа гишүүнээ та нар минь яасан ч дураараа юм. Танай бүлэгт Жавхлангийн "Яасан дураараа юм бэ" гэдэг дууг захиалаад өгчихмөөр санагдаж байна. Юу яриад байдаг юм бэ. Сүүлийн нэг, хоёр сар УИХ-аар тоглоод дууслаа. Одоо үүнийгээ зогсоо л доо. Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байснаа 18.00 цагт больсон. Маргааш нь эхлүүлэнгүүтээ даргын дэргэдэх зөвлөл 15 минутад хуралдаж, зогсчихсон төрийн байгуулалтын байнгын хороо нь шууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн. 50-60 аараа огцруулна гэж гарын үсэг зурснаа байнгын хороон дээр огцруулахгүй гэж шийдвэр гаргаад. Тэгээд дэмжээгүй саналаа дэмжүүлнэ гэж явсан. Хагас сар жүжиг тоглочихоод одоо үйл ажиллагааг нь жигдрүүлээд өгье гэхээр энд, тэндээс барьж идэх гээд байдаг нь ямар учиртай юм. Үндсэн хуулийн цэц нэгдүгээрт нь тогтоол, хоёрдугаарт нь Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэдгийг нотолсон. Эхлээд 3, 4- дэхийг хэлэлцэнэ гэж Х.Баасанжаргал гишүүн хэлээд байна. Тэгээд нотолчихсон юм бол бид нар өргөсөн тангарагаа биелүүлээд гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг ярих ёстой. Одоо дур, дураараа юм ярьдаг. Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулна, оруулахгүй гээд л. Ариунзаяа гишүүнээс гуйж байна. Юм болгоныг дураараа тайлбарлана. Хуулиа уншихгүй. Үндсэн хуулийг дэвсэлнэ. Үндсэн хуулийг духан дээрээ наачхаад ард түмэнд томорно. Өөрсдийгөө хайрлахгүй, өрөөлийн намыг хайрлахгүй, ард түмнийг хайрлахгүй. Харин ч бид эвлүүлж байгаа шүү" гэлээ.
ВИДЕО:
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        