Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг сонгосон бичгийг чуулганы индэрээс уншиж албажуулав

Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг сонгосон бичгийг чуулганы индэрээс уншиж албажуулав

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2025.10.31/ үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Жадамбын Бат-Эрдэнийг МАН-ын бүлгийн даргаас чөлөөлж, Жигжидийн Батжаргалыг сонгосон тухай албан бичгийг уншиж албажуулав. Тэрбээр "МАН-ын бүлэг хуралдаж албан ёсоор даргаа сонгосон учир уншиж танилцуулж байна" гэлээ.