Д.Ганбат: Даргадаа сайн хүн болж Монгол Улсын Үндсэн хуулин дээгүүр алхаж болно гэж бодоо юу

Д.Ганбат: Даргадаа сайн хүн болж Монгол Улсын Үндсэн хуулин дээгүүр алхаж болно гэж бодоо юу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлж, Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн саналыг гаргав. 

Харин УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ долоо хоногийн дотор хүлээж авах ёстой гэдгийг сануулаад энэ хугацаа нэг хоногоор хэтэрсэн байна гэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн "УИХ-ын даргын үүргийг Х.Булгантуяа гүйцэтгэж байгаа. Тиймээс даргын дэргэдэх зөвлөл хуралдаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах ёстой. Өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын дэд даргыг огцруулах, томилох асуудлыг оруулсан" гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат " Булгантуяа эсвэл Одонтуяадаа байгаа юм биш. Хууль дээдлэх, сахиулах юм шүү дээ. Ийм асуудлыг энд шийдэж ярихгүй байж болохгүй. Үндсэн хуулин дээгүүр хэн ч гишгэж болохгүй. Үндсэн хуулийг бид л биелүүлэхгүй юм бол өөр хэн биелүүлэх юм. Эсвэл МАН тар. Үндсэн хууль зөрчсөнийг нь Үндсэн хуулийн шүүх тогтоосон. Энд бид нар бие биедээ сайн хүмүүс байж болох юм уу. Тийм зүйл байхгүй ээ. Хууль сахиулъя гэсэн, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс гадуурхагддаг байж болох юм уу. Х.Булгантуяа хурлаа ч нээгээгүй байж шөнөжин алх бариад янз янзын юм яриад суугаад байсан юм. Хэн тэр эрхийг өгсөн юм. Юунд долигноод байгаа юм. Тэр ардчилал, шударга ёс, хууль, парламент хаана байна. Ингэж дүр эсгэхгүй. Үндсэн хууль өөрөө зөрчигддөг юм уу. Тэрийг зөрчсөн эзнийг тодорхой болгоод байна шүү дээ. Сандал, ширээгээ хуваагаад авчихаараа хулгайгаа наймаалцдаг юм уу. Даргадаа сайн хүн болж Монгол Улсын Үндсэн хуулин дээгүүр алхаж болно. Бид нийлээд юуг ч зөрчиж болно. Бараг тосгоноороо нийлж байгаад санал хураагаад гараа өргөчихвөл зөв болно гэж бодоод байна уу. Үндсэн хуулиас дээшээ гарахгүй" гэлээ. 

ВИДЕО: