УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.31/ ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсаан манайхаан. Үндсэн хуулийн цэцийн 29.3-т "Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэж заасан.
Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гэж байхгүй шүү. Өнөөдөр Үндсэн хууль зөрчиж, өргөсөн тангарагаасаа няцсан Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй бол Монгол Улсад хуулийн өмнө бүгд адил, тэгш эрхтэй гэх зарчим алдагдана. Бүгд Үндсэн хуулиа зөрчинө. Бид нар хууль хэрэгжүүлэхгүйгээр ард түмний өмнө юу хэлэх вэ. Ингээд байвал ард түмний төрд итгэх итгэл алдарна. Би эмэгтэй хүн гэдгээрээ магадгүй давуу байдал олж байгаа этгээдүүдээс болж ийм байдал үүсч байна. Х.Булгантуяаг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж өгөөч гэж хүсч байна. Энэ өмөөрөөд байгаа хүмүүс хүн болох боловсрол эзэмшээгүй шүү. Эцэг, эхийнхээ буянаар гадаадад сургууль төгсөөд хэлтэй болсныхоо мэдлэг гэж байгаа бо андуурал. Хүн юм ярьж байна, сонсож сур. Та нар нүүрсний мөнгөөр хахаж цацсандаа орилж байх ёстой юм уу. Та нар энэ танхимд суучхаад Үндсэн хуулиа зөрчихгүй гэсэн гишүүдийг элдэвлэж, яаж бузарлаж байв" гэлээ.
ВИДЕО:
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        