Есдүгээр сард чуулганы хуралдааныг тасалсан болон хоцорсон гишүүдийн ирцийн мэдээг гаргажээ

Есдүгээр сард чуулганы хуралдааныг тасалсан болон хоцорсон гишүүдийн ирцийн мэдээг гаргажээ

УИХ-ын есдүгээр сарын чуулганы хуралдааны ирцийн мэдээлэл ил болжээ. Өнгөрсөн сард чуулганы хуралдааныг 7 удаа хуралдуулсан бөгөөд хуралдаанд бүтэн оролцоогүй ганцхан гишүүн байгаа нь Ж.Ганбаатар бөгөөд эмнэлгийн чөлөөтэй байжээ. Харин  Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хоёр удаа чуулганы хуралдааныг тасалжээ. Харин Х.Тэмүүжин, С.Лүндэг, Б.Дэлгэрсайхан, Л.Гантөмөр, С.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баттулга нарын 7 гишүүн есдүгээр сард тус, тус 1 удаа чуулганы үйл ажиллагааг тасалсан хэмээн бүртгэгджээ.