Өнөөдрийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцүүлнэ. Мөн Улсын Их Хурлын асуулгын цаг буюу Ерөнхий сайдаас гишүүд асуулт асууж, хариулт авна.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        