Хөвсгөл аймаг, Ханх сум Баясгалант багийн “Боштого” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 310 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/ аравдугаар сарын 31-ний өдрийн 00:54:01 цагт 4.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 01:00 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
 
             
                                 
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                         
                         
                         
                         
                         
                         
                        