Төр огт хөрөнгө оруулаагүй хэрнээ тухайн ордын 50 хувийг нь “үнэгүй авна” гэсэн Б.Баттөмөр, Л.Оюун-Эрдэнэ нарын хуулийг Үндсэн хуулийг цэцэд өгчээ

Төр огт хөрөнгө оруулаагүй хэрнээ тухайн ордын 50 хувийг нь “үнэгүй авна” гэсэн Б.Баттөмөр, Л.Оюун-Эрдэнэ нарын хуулийг Үндсэн хуулийг цэцэд өгчээ

УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар 2024 онд "Ашигт малтмалын тухай хууль"-д нэмэлт, өөрчлөлт оруулахдаа "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигч компанийн хувьцааг төр үнэгүй авах болон хөрөнгө оруулагч 34-өөс дээш хувийн хувьцаа эзэмшихийг хязгаарлах" тухай заалтыг оруулсан. 

Тэгвэл энэ нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар нэр бүхий хуульчид Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

-УЛСЫН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙСЭН БОЛ 50 ХУВИЙГ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙГЭЭГҮЙ БОЛ 34 ХУВИЙГ ТӨР ҮНЭГҮЙ ЭМШИНЭ ГЭСЭН ЗААЛТ НЬ МОНГОЛЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧГҮЙ БОЛГОЖЭЭ-

Энэ талаар өмгөөлөгч, хуульч Б.Баяраа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Үндсэн хуульд заасан “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэснийг зөрчсөн талаар мэдээлэл өгсөн. Өөрөөр хэлбэл, хууль батлах замаар хувийн өмчийг хурааж байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа. Хувийн өмч, чөлөөт эдийн засгийг дэмждэг, ардчилсан эрх зүйт төртэй аль ч улсын хувьд хэн нэгний өмчийг үнэ төлбөргүйгээр төрд хураан авч нийгэмчилдэггүй. Төрөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшсэний хариуд компанийн хувьцааг төр нь үнэ төлбөргүй авч, улмаар хүчээр хамтран бизнес хийх шаардлага тавьдаг улс орон байхгүй" гэж тайлбарласан байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Б.Баттөмөр, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын "Ашигт малтмалын тухай хууль"-д оруулсан дээрх өөрчлөлт нь төсөв бүрдүүлдэг гол салбар руугаа халдсан, хөрөнгө оруулагчдыг үргээсэн, ганц, хоёр төсөл амжилттай хэрэгжүүлж яваа дотоодын аж, ахуй нэгжүүдээ айлгаж ичээхээс өөр үр ашиггүй байгаа нь өнөөдөр л олон нийтэд ил болж байна. Учир нь 2006 оны өмнөх "Ашигт малтмалын тухай хууль"-д "Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийг 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг харин улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол төр 50 хүртэл хувийг эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно" гэж заасан байв. Үүнийг хөрөнгө оруулагчид болон хувийн өмчийн компаниуд ШУДАРГА зарчим хэмээн тодорхойлж байж. Гэтэл Б.Баттөмөр, Л.Оюун-Эрдэнэ нар 2024 онд уг хуулийг өөрчилж, "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг  /шороон овоолго/ хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг үнэ төлбөргүй эзэмшинэ, улсын төсвийн оролцоогүйгээр тогтоосон бол 34 хувийг үнэгүй эзэмшинэ" гэсэн болгосон байна. Өөрөөр хэлбэл, тухайн орд бий болоход төрөөс ямар ч хөрөнгө оруулахгүй, эрсдэл хүлээхгүй. Тэгсэн атлаа хууль гаргах замаар хувийн өмчийг боловсон дээрэмдэх байдлаар ажиллана гэсэн үг.

Гэтэл үүнээс болж хайгуулын мэдээллээ зөв хэлдэг компанигүй, гадны хөрөнгө оруулагчгүй болсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлсэн. Мөн уг хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгсөн хуульчид ч г үнэндээ хөрөнгө оруулагч нар Монголын хууль эрх зүйн орчин, татварын танилцуулгыг үзээд л үүдэн дээрээс үргэж байна. Үзэсгэлэн худалдааны танилцуулгыг авахад танай компанийн талыг, эсхүл гуравны нэгийг үнэгүй дээрэмдэнэ та өөрөө ямар ч менежмент хийх эрхгүй жижиг туслан гүйцэтгэгч маягаар ажиллана гэхээр хэн дуртай байхав дээ. Шулуухан хэлэхэд, ийм хуультай улсад хэн ч хөрөнгө оруулахгүй, өмнө нь итгээд хөрөнгө оруулчихсан нэг үгээр бол хэт гүн орчихсон гарч чадахгүй гацсан хөрөнгө оруулагч нар л үйлээ үзэж байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн тааламжтай орчин нь төрийн бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчин, татварын орчин тогтвортой байх явдал юм. Компанийн хувьцаа эзэмшигч нарын хүсэл зоригийг асуухгүйгээр төр компанийн дотоод үйл ажиллагаанд оролцож хувьцааг нь үнэгүй авна гэдэг бол аль ч улсын хөрөнгө оруулагчдын хувьд хуульчлагдсан “боловсон дээрэм” хийж байгаатай ижил утгаар ойлгогдоно.

Энэ хууль олон улсад Монгол Улсын нэр хүндийг хэрхэн унагаж байгаа талаар Эдийн засгийн форум дээр хангалттай яригдсан. Үндсэндээ гадаадын хөрөнгө оруулалтыг шууд боомилж, эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн.

Олон улсад уул уурхайн салбар нь хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалт шаарддаг төдийгүй хөрөнгө оруулагчийн эрсдэлд аливаа нөхөн олговор олгох зохицуулалт үйлчилдэггүй учраас эрсдэлээ өөрөө хүлээж, үр өгөөжийг хүртэхийн тулд хөрөнгө оруулагч нь хувьцааны давуу эрхийг хэрэгжүүлж, менежментээ бие даан хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсдэг. Уул уурхайн чиглэлээр мэргэшсэн ямар ч компани тухайн улсын төр буюу зохицуулагч этгээдтэй хамтран бизнес хийхийг хүсдэггүй" хэмээн учирлажээ.