МАН-ын Удирдах зөвлөлийн хурал эхлэх гэж байна. Өнөөдрийн хурлаар улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ.
Ерөнхий сайд асан С.Баяр “Хэвлэл мэдээллийн байгууллагуудын өгч байгаа мэдээллээс цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг авч байна. МАН-ын бодлогын зөвлөх гэж байдаг. Тэгэхээр өнөөдөр МАН-ын УЗ, Бодлогын зөвлөхтэйгөө хамтарч хурал хийх гэж байна гэж ойлгосон. МАН-ын хоёр талыг эвлэрүүлэх гээд болж өгөхгүй байна. Нэг намын асуудал хальсаар байгаад төрийн хямрал руу орж байна шүү дээ. Зөвхөн нэг намын хүрээнд бус Үндсэн хуулийн цэц хүртэл оролцлоо” гэв.
ШУУД ҮЗЭХ: